Долдугаар сарын нэгний хэргээр буруутгагдаж байгаа хошууч генерал Ч.Амарболдын биеийн байдал муу байгаа. Тэрбээр 461 дүгээр анги буюу “Ганц худаг” дахь эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. Хурандаа О.Зоригт хагалгааны дараах хүндрэлд орсон учраас Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт хэвтүүлсэн билээ.
Цагдаагийн экс дарга нар “Биднийг томилгооны өмгөөлөгчдөөр өмгөөлүүлэх гэж байна. Тиймээс шүүх хурлын танхимд шударга мэтгэлцээн өрнөхгүй нь. Улс төрийн захиалгат өмгөөлөгчийг томилсон нь ойлгомжтой" хэмээн болгоомжилж байна.
Энэ шүүх хуралд С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Н.Энхбаяр нар гэрчээр оролцох эсэх нь тодорхойгүй байгаа юм.
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )