Орон сууцны хороолол дундах зам засварын ажил долдугаар сарын 1 гэхэд дуусна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 04

Нийслэл даяар зам засварын ажил өрнөж байна. Одоогоор орон сууцны хорооллын гол дахь зам засварын хийгдэж байгаа бөгөөд зургаан дүүргийн орон сууцны гол дахь зам засварын ажил эхэлжээ. Тухайлбал хүнсний нэгдүгээр дэлгүүр буюу төв гал командын зүүн хойд тал орчмын орон сууцны хороолол дундах замын хучилтын ажлыг хийж байгаагаас ойр орчмын замыг хаасан байна.  Бөхийн өргөөнөөс урууддаг замыг удахгүй хааж засвар хийхээр болжээ. Харин орон сууцны хороолол дундах замын ажлыг долдугаар сарын 1-нээс өмнө дуусгах бол өргөтгөл шинэчлэл хийгдэж байгаа томоохон замуудын засварын ажлыг арваннэгдүгээр сараар дуусгавар болгох юм байна.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top