Өнгөрөгч амралтын өдөр Өмнөговь аймгийн Хилийн цэргийн 0131-дүгээр ангид ноцтой гэмт хэрэг гарчээ. Тодруулбал тус аймгийн заставын даргын орлогч,ахлах дэслэгч Б.Энхбаатар, жагсаалын дарга, ахлагч н.Энх-Амгалан нар хоорондоо зодолдсоноос үүдсэн байна. Хүнд гэмтсэн Б.Энхбаатар Номгон сумын эмнэлэгт ухаангүй хүргэгдэн ирж,эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн боловч ухаан оролгүй байсаар нас баржээ. Уг хэргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодруулах гэсэн боловч хариу өгсөнгүй.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 2 )
araichdee zastaw min