Үндэсний ”Робокон” тэмцээн маргааш эхэлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 05

Робокон-2012” үндэсний тэмцээн маргааш Буянт-Ухаа дахь спорт цогцолборт 11 цагаас нээлтээ хийнэ. Энэ удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилж, үндэсний аваргаа тодруулах юм. “Робокон-2012” үндэсний тэмцээнд нийт есөн сургуулийн 12 баг оролцохоор мэдүүлэгээ өгчээ.

Дархан-Уул аймгийн ШУТИС-ийн Дархан-технологийн сургууль анх удаагаа оролцохоор болсон байна. Өнгөрсөн жилийн үндэсний тэмцээнд Мэдээлэл холбоо технологийн сургуулийн “Телеком Монголиа” баг тэргүүлж, олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон билээ. Энэ жилийн олон улсын робоконы тэмцээн Хонгконгод наймдугаар сарын 19-нд болох аж.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top