Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл хүүхдийн тасагтай боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 05

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл хүүхдийн тасагтай боллоо. Өмнө нь тус нэгдэл хүүхдийн тасаггүй байсан бөгөөд хүүхдүүд Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд эмчлүүлдэг байсан юм. Тасгийн тоног төхөөрөмжийг Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэмжлэгтэйгээр Засаг даргын Тамгын газрын хөрөнгөөр шинэчилжээ.

Харин өрөөнүүдэд Япон улсын “Өвсний үндэс” төслийн шугамаар засвар хийж, гэдэсний болон амьсгалын замын халдварт өвчний үед тусгаарлах өрөө гаргасан байна. Таван эмч, 40 ортойгоор эхний ээлжинд дүүргийн орон сууцны хорооллын нэгээс зургадугаар хороо, гэр хорооллын 8, 18, 19 дүгээр хорооны хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх аж.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top