Выставка худалдааны төвд гал гарчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 05

“Выставка” худалдааны төвийн хоёрдугаар давхарт цахилгааны гэмтлийн улмаас гал гарсан тухай дуудлага 11.47 цагт Нийслэлийн онцгой байдлын газрын шуурхай бүлэг 105-д ирсэн байна.

Улмаар гал сөнөөгчид “Выставка” худалдааны төв дотор гарсан галыг унтраахаар одоогийн байдлаар шуурхай ажиллаж байна.

Мөн тус худалдааны төвд лангуу түрээслэгчид эд бараагаа гаргахаар үймэлдсэн байдалтай, шуурхай бүлэг болон Нийслэлийн гал сөнөөх  албаныхан хөл хорио тогтоож галыг унтраахаар ажиллаж байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top