Цагдаагийн экс дарга нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Урьдчилан хорих 461 дүгээр ангид эхлэх тов ёсоор шүүх хуралд оролцох талууд цуглаж эхэлжээ. Шүүх хурал өнөөдөр болохтой холбогдуулан П.Н Шастины нэрэмжит Клиникийн III нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан цагдаагийн хурандаа О.Зоригтыг өчигдөр орой тус эмнэлгээс Урьдчилан хорих 461 дүгээр ангид авчирсан байна.
Шүүх хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүү хүрэлцэн ирээд байна. Түүний өгсөн мэдээллээр шүүх хурал эхэлбэл МАХН-ын дарга Н.Энхбаяр хүрэлцэн ирж, гэрчээр оролцох гэнэ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )