Наадмаар 500 ААН-д зөвшөөрөл өгнө

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 06

Энэ жилийн баяр наадмаар төв цэнгэлдэх хүрээлэнд  500 орчим аж ахуйн нэгжид худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл өгөхөөр төлөвлөжээ.

Уг  зөвшөөрлийн 60 гаруй хувь нь хуушуур болон нийтийн хоолны чиглэлийн үйлчилгээ байх аж.  Худалдаа эрхлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд асар майхан болон хувцас, лого зэргээр бүгд нэгэн ижил өнгөтэй байх шаардлага тавьж байгаа гэнэ. Мөн Хүй долоон худагт 100 орчим аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохыг СХД-т хариуцуулжээ. Харин Төв цэнгэлдэхэд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд тухайн харъяа дүүргээсээ зөвшөөрөл авах юм байна.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top