ИЗНН-ын нэр дэвшигчид үнэмлэхээ гардлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


Нийслэлийн Сонгуулийн Хорооноос түр хугацаанд нэр дэвших эрхийг нь түдгэлзүүлээд байсан  ИЗНН-ын гишүүн,  МҮОНРТ-ын продюсер, нэвтрүүлэгч Г.Агааноров, УИХ-ын тамгын газрын ажилтан Б.Булганчимэг, найруулагч Ж.Өнөржаргал нарын асуудал шийдэгдэж, өчигдөр нэр дэвшигчийн  үнэмлэхээ албан ёсоор гардан авлаа. Эдгээр  залуус нь нийгэм олон нийтийн дунд байр сууриа эзлэсэн, идэвхи, санаачлагатай, бүтээлч чанараараа олонд танигдсан, манлайлагчид юм. Тэр ч утгаараа нийслэлчүүдийнхээ дууг хоолой, төлөөлөл болгохоор ИЗНН-аас НИТХ-д итгэл хүлээлгэн нэр дэвшүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top