Хүүхдийн ордны барилга худалдаж авах тендер зарлажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 06

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар хүүхдийн ордны барилга худалдан авах тухай битүүмжилсэн тендер зарлажээ. Дархан аймагт хүүхдийн ордны зориулалттай барилга байдаггүй учраас олон жил хүүхдийн ордонгүй байсан. Иймд дээрх санаачилга зөв байж болох ч хүүхдийн ордонгүй удсан хэрнээ худалдаж авах тендер зарласан нь мөнгө завших гэж байгаа гэсэн харыг төрүүлж байгаа юм. 2010 оноос эхлэн Дарханы ахмад багш нар, пионерийн байгууллагын ахмад ажилтнууд хүүхдийн ордон байгуулах асуудлыг сөхөн тавьсан. Энэ санаачилгыг аймгийн захиргаа дэмжиж ийнхүү тендер зарласан байна. Мөн хүүхдийн паркийн хашаан дахь /урьд нь “Эрхэс” гэх баар байсан/ Христийн сүм байрлаж байгаа бөмбөгөр оройтой барилгыг хүүхдийн ордон болгох тухай цуу яриа тарсан аж. Хүүхдүүдийн хувьд ч зориулалтын шинэ ордонтой болохыг хүсэж байгаа биз ээ.  

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top