Өмгөөлөгчдөд хариуцлага тооцно гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 06
 Өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгчдийн өмгөөлөгчид болох Ж.Батхүү, Ё.Өнөрбаяр, Р.Ундрах, Ц.Оюунцэцэг нар ирээгүй юм. Тэднээс Р.Ундрах нь “Өмгөөлөгчдийн томилгоо хүчингүй болсон тул шүүх хуралд очихгүй” гэж утсаар мэдэгдсэн бол өмгөөлөгч Ж.Батхүү “Шүүх хуралд оролцохгүй” гэдгээ ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй байна.
Харин хурандаа О.Зоригтын өөрийнх нь сонгосон өмгөөлөгч болох Ё.Өнөрбаяр, хурандаа Ш.Батсүхийн өмгөөлөгч Ц.Оюунцэцэг нар “Хавтаст хэрэгтэйгээ танилцаж амжаагүй” гэсэн шалтгаанаар өнөөдрийн хуралд ирээгүй байна. Тиймээс Шүүх бүрэлдэхүүн “Хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй гэдэг асуудлыг өмгөөлөгч нар өөрийн биеэр шүүх танхимд ирж, танилцуулах ёстой.
Энэ нь шүүх хуралд хүндэтгэлгүй хандаж байан гэсэн үг юм. Тэдний хариуцлагын асуудлыг бид дараа авч хэлэлцэнэ. Хэрэв ямар нэгэн гомдол, асуудал байгаа бол дараагийн шатны шүүх хурал дээр илэрхийлнэ үү” гэсэн тайлбарыг шүүгдэгчдэд өгсөн юм. Үүнээс үзэхэд, зургаан удаа хойшлогдсоны эцэст өнөөдөр нэг хуралдаж буй уг хурлаар цагдаагийн экс удирдлагуудыг яллах нь тодорхой бололтой.
А.ТЭМҮР    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top