Шүүх хурлын явцад хурандаа О.Зоригтын бие мууджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 06
Цагдаагийн экс дарга нарт холбогдох шүүх хурал таван цаг хуралдсаны эцэст түр завсарласан байна. Хурлын үеэр Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтын бие муудсан аж. Улмаар түүнийг эмчлэгч эмч шүүх бүрэлдэхүүнд хандаж, О.Зоригтод тариа хийсэн ч төдийлөн сайжраагүй байна.
Иймээс хохирогчдын өмгөөлөгч болон шүүгдэгч, шүүгдэгч нарын өмгөөлөгчид шүүх хурлыг хууль ёсны дагуу хийх хүсэлт гаргажээ. Харин шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хүлээн аваагүй байна. Мөн ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч Ж.Яримпил хурлын явцад “Би Ч.Амарболдын өмгөөлөгчөөр өнөөдөр л сонгогдсон. Тиймээс хавтаст хэрэгтэй ч танилцаагүй шүүх хуралд оролцмооргүй байна” гэх хүсэлтийг удаа дараа тавьсан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж авахгүй байгаа аж.
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top