Гахайн хавдрын дэгдэлт нэмэгдэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 06

Сүүлийн үед гахайн хавдраар өвчлөгсдийн тоо ихсэх болжээ. ХӨСҮТ-д нийт 600 орчим өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас 200 гаруй нь гахайн хавдраар өвчилсөн байна.

Уг өвчин нь амьсгалын замаар халддаг цочмог өвчин юм. Тухайн өвчний дэгдэлт өвөл, хаврын улиралд идэвхтэй явагддаг ажээ.

Харин сүүлийн өдрүүдэд өдөрт дундажаар 110 өвчтөн амбулаториор шинжилгээ өгч байгаагаас 70 гаруй хувь нь гахайн хавдраар өвчилсөн гэсэн тоо байгаа юм.

Гахайн хавдар нь шүлсний булчирхайг цочроож буйлны хэсгээр хавдар үүсгэдэг байна. Мөн өвчлөлийн хэлбэр нь хүний бие организмаас шалтгаалан янз бүрээр илэрдэг. Тухайлбал, хавдар үүснээр нойр булчирхай цочирч давхар эмгэг үүсгэж, 11-21 хоногийн дотор нуугдмал явагддаг. Энэ үед өндөр халуурах, хоолой өвдөх зэрэг шинж илэрч болно. Энэ өвчнөөр нэг удаа өвчилсэн хүн дахин тусах нь ховор байдаг байна. Учир нь хүний бие эхний удаа аливаа өвчний вирус, нян зэргийг хүлээж авахдаа хурдан бөгөөд урьд нь эмчлүүлж байсан үеийн тариа, вакцин нөлөөдөг байна.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu