Өчигдөр эхэлсэн цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал 12 цагийн турш хуралдаад өнөөдөр 10:00 цаг хүртэл завсарлага авсан билээ. Тэгвэл шүүх хуралдааны завсарлагын хугацаа дуусаж хоёр дахь өдрөө Цагдан хорих 461 дүгээр ангид хаалттай үргэлжилж байна.
Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар цагдаагийн экс дарга нарт чанга дэглэмтэй хорих ангид 8-9 жилийн хорих ял төлөвлөөд байгаа гэнэ. Тодруулбал Ч.Амарболдод ес, Ш.Батсүх, Г.Ганбаатар, О.Зоригт нарт тус бүрт нь найман жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр ял төлөвлөөд байгаа ажээ. Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )