Нийслэлийн дулааны шугам сүлжээнд хийх их засвар болон хэсэгчилсэн шахалттай холбоотойгоор хэрэглэгчдийг хэрэглээний халуун усыг хязгаарлах болсон. Нийтдээ 138 километр дулааны шугам байдаг. Үүнийг арван хэсэгт хуваан шахалт хийж, туршилтад оруулсны дараа засдаг аж. Тавдугаар сарын 15-нд эхэлсэн энэ ажил долдугаар сарын 15-нд дуусах бөгөөд одоогоор арван хэсэг ажлын хоёр нь дуусчээ. Энэ нь засварын ажил 25 орчим хувьтай явж байна гэсэн үг юм. Засвар наймдугаар сарын 31-нд бүрмөсөн дуусч тухайн өдөр бүх шугам залгагдсан байх ёстой гэнэ.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )