“Дорнод нутаг” клубын үүсгэн байгуулагч Санжмятавын Отгонбаатар Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд 7-р тойрог буюу уугуул нутаг Дорноддоо Иргэний Зориг Ногоон Намаас нэр дэвшиж байгаа билээ. Нэр дэвшигч маань зургадугаар сарын 5-нд Дорнод аймгийн Чойбалсан олон улсын нисэх онгоцны буудалд хур дагуулсаар газардсан юм. Түүнийг “Дорнод нутаг” клуб, аймгийн намын нөхөд, дэмжигчид нь халуун дотноор угтаж, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүтэй тосож авсан юм. С.Отгонбаатарын үүсгэн байгуулсан “Дорнод нутаг” клуб сүүлийн нэг жилийн хугацаанд аймагтаа эрүүл мэнд, хүмүүнлэг, спортын салбарт олон ажил хийж гүйцэтгэсэнийг нутгийн олон мэдэж байгаа. Цаашдаа ч илүү олон буяны үйлс, аймгаа гэсэн ажлууд зохион байгуулах биз ээ.
Сэтгэгдэл ( 0 )