Д.Ариунцэцэг мэнгээ авахуулжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 07

“Монгол газар”-ын Мянганбаяр, топ модель Пүрэвсүрэн, мисс Ариунцэцэг нарын хайрын гурвалжны ээдрээт түүхийг Монгол даяараа мэдэх билээ. Ямартай ч Д.Ариунцэцэг алтны магнатын тогооны хүн болж Хайрмаа хэмээх хөөрхөн охины ээж болсон. “Яагаад заавал Мянганбаяртай суусан юм бэ­?” гэх сэтгүүлчийн асуултанд “Би бусдын л адил хүний эхнэр, хүүхдийн ээж болох гэж байна ш дээ” хэмээн инээмсэглэж суусан нь түүнийг нэг хэсэгтээ л ард түмний “Хайрмаа” болгоод амжсан. Гэвч хүүхдээ төрүүлснээс хойш олны нүднээс зайдуухан аж төрөх болсон Д.Ариунцэцэг Сингапур, Монголын хооронд нисч, бяцхан охиноо асарч байгаа сураг хааяа нэг дуулдахаас бусдаар сураг тасраад байсан юм. Харин тэрээр саяхан эх орондоо ирсэн бөгөөд “Up town” сэтгүүлд ярилцлага өгч эх хүн, эмэгтэй хүн, бас залуу хүнийхээ хувьд чин сэтгэлээ уудлаад амжжээ. Хамгийн сонирхол татсан зүйл бол сэтгүүлийг чимсэн Д.Ариунцэцэгийн зурагнууд байв. Тэрээр хацар дээрх мэнгээ авахуулсан бөгөөд өөрийн шинэ дүр төрхийг анх удаа ийнхүү олон нийтэд дэлгэлээ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top