Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарт холбогдох шүүх хурал яг одоо Урьдчилан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд болж байна.
Өдөр завсарлага авсан шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар дахин завсарлалаа. Шүүхийн шийдвэр хэдий хугацаанд гарах нь одоогоор тодорхойгүй байгаа ч Ч.Амарболдод ес, Ш.Батсүх, Г.Ганбаатар, О.Зоригт нарт тус бүрт нь найман жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр ял төлөвлөөд байгааг улсын яллагч мэдэгдсэн юм.
Одоо дээрх ял хэвээр үлдэх үү? Өөрчлөгдөх үү гэдгийг хүлээх үлдлээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )