“Камертон-2” шоуны олон оролцогч дундаас онцгойрч гарч ирсэн авьяаслаг нэгэн бол 319 дугаартай М.Гэрэлсайхан юм. Тэрээр шоуны хоёрдугаар шатанд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн “Хотын гэрэлт гудамж” дууг сугалан дуулсан. Энэ дуу бол тухайн үеийн диско жанрын уран бүтээл юм. Харин Гэрэлсайхан маань өөрийн хэв маягаар сонгодог хөгжмийн хаан хатан болсон хийл, төгөлдөр хуурын хослолоор донжийг нь тааруулан дуулж шүүгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөн “wow” хэмээн дуу алдуулж чадсан билээ. Түүний тухайд шүүгч С.Ононбат “Чиний тоглолтыг харахад кайфтай сайхан байлаа. Чи сайн дуулж байна” гэсэн бол Камертоны Болд "Үнэхээр сайхан байна. Сайн дууллаа" гэв. Мөн Ганаагийн сэтгэл ихэд хөдөлж “Хэлэх үг байхгүй ээ, аймар гоё байна. Чиний тоглолтыг дахиад үзэх хэрэгтэй байна. Чи хурдан ялах хэрэгтэй байна" хэмээгээд 200 хувиар тэнцүүллээ. Харин Мээдээ, Эба хоёрт түүний тоглолт тийм ч сайхан санагдсангүй тул шүүгчдийн дунд бяцхан маргаан өрнөсөн юм. Ингээд шүүгчдийн анхаарлыг татаж бяцхан зөрчил үүсгэсэн “Камертон-2” шоуны 319 дугаартай оролцогч М.Гэрэлсайханы дууг сонсохыг хүсвэл Энд дарна уу.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )