“Камертон 2” шоу үзэгчдийг байлдан дагуулж эхэллээ. Шоу нэвтрүүлэг залуусыг соронз мэт татахад сонин содон басхүү авьяаслаг оролцогчдын үүрэг их байна. Тухайлбал 624 дугаартай оролцогч Л.Замбалгарав, 722 дугаартай оролцогч Б.Оргил нарыг нэрлэж болох юм. Л.Замбалгарав хоёрдугаар шатандаа дуучин Т.Ариунаагийн “Зөвхөн тэр хайрандаа” дууг дуулж "Монголын рок попын ертөнцөд дутагдаж буй дуу хоолой" гэсэн үнэлгээг авсан. Харин Л.Оргил “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулууны “Чамд би” хэмээх дууг өөрийнхөө хэмнэлээр Soul, R&B стильд оруулан гайхамшигтай дуулж, шүүгчдийг “wow” хэмээн зэрэг уухайлахад хүргэсэн юм. Түүний дуулахыг сонссон Б.Батчулуун өөрөө ч сайн гэсэн үнэлгээг өгсөн. Ийнхүү “Камертон 2”-ын оролцогчид дөнгөж хоёрдугаар шатнаасаа л үзэгчдийг болоод рок попын акулуудыг байлдан дагуулж басхүү хөнгөн эгдүүцүүлж байна. Уншигч та дээрх оролцогчдын хэрхэн дуулсныг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )