“Хангайн бүс-2012” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 07

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Архангай аймгийн ЗДТГ, аймгийн хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар хамтран “Хангайн бүс-2012” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болж байна.

 Үзэсгэлэн худалдаа нь хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн өргөтгөсөн худалдаагаар ихээхэн онцлогтой юм байна.

 Татварын хөнгөлөлт үзүүлж буйн үр дүнд сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн импорт нэмэгдэж байгаа.

 Үзэсгэлэнд тавьж буй тоног төхөөрөмжийн дийлэнх нь хөдөө аж ахуй тэр дундаа газар тариалангийн тоног төхөөрөмжүүд байх аж.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top