Цагаан даваанд шинээр хогийн цэг байгуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 07

Энэ жил хотын зүүн талд буюу  Цагаан даваад шинээр хогийн цэг байгуулахаар болсон байна. Цагаан давааны хогийн цэгийн ажил ирэх долдугаар сард дуусна. Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн хогийг энэ сарын 4-нээс авах аж. Харин долдугаар сараас Сүхбаатар дүүргийн хогийг тээвэрлэнэ. Хамгийн гол нь  Цагаан давааны хогийн цэгт зөвхөн хог булахгүй 150-200 тонн хог боловсруулах хүчин чадал бүхий хогийн шинэ үйлдвэр байгуулахаар болжээ. Манайхан хог боловсруулах үйлдвэр байгуулах туршлагагүй учраас олон улсын төвшинд тендр зарлаад байгаа юм байна. Тиймээс тендр энэ сард зарлагдаж ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top