“Үндэсний мэдээллийн төв”-д
11:00 Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг тэмдэглэх талаар Хүүхдийн төлөө газраас мэдээлэл хийнэ.
12.00 “Евро-2012” Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийг хэрхэн дамжуулах талаар ТВ9, ЕТВ телевизийн уран бүтээлчид мэдээлнэ.
"Монгол нюьс мэдээллийн төв"-д
11:00 Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс Хар тамхитай тэмцэх дэлхийн өдөрт зориулж хэвлэлийн бага хурал зарлалаа. Хуралд доктор Ш.Лхагвасүрэн,доктор, профессор Л.Энхтүвшин нар оролцоно.
12:00 Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Хүний эрхийн хөгжлийн төвөөс НҮБ-ын “Рио+20” олон улсын чуулга уулзалт болох гэж буйтай холбогдуулж мэдээлэл хийнэ.
13:00 УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигч С.Төмөр хэвлэлийнхэнд хандлаа. СЕХ иргэн С.Төмөрийг нэр дэвшигчээр бүртгэх тогтоол гаргасан боловч 24-р тойргийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхийг олгохгүй байгаа аж.
“Чингис” зочид буудалд
11:00 “Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээ эхэлнэ.
Хэвлэлийн хүрээлэнд
11:00 Хэвлэлийн Хүрээлэн санаачлан, Оюуны өмчийн газар, Монголын сайтуудын холбоо болон Сонины холбооны төлөөлөлтэй хамтран уулзалт ярилцлага хийнэ. Үүнд сэтгүүлчид оролцож санал бодлоо солилцох боломжтой аж.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )