Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 08

Өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалт эхэлж байна. Энэ жил улсын хэмжээнд нийт 43087 шалгуулагч 52 шалгалтын төвд 10 хичээлийн 182142 шалгалтыг  5556 заалaнд шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.

Шалгалт 10.00 цагт Орос хэлний хичээлээр эхлэх юм. ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 100 минут бол монгол, англи, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 80 минут байх юм.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top