Нарад “Олон туулай хөөсөн хүн хоосон хоцордог ” гэж үргэлж сануулдаг байжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 08

Дуучин Нарагийн аав хөгжим бүжгийн дунд сургуулийг төгссөн бол ээж нь УБДС-ийг дүүргэсэн жүжигчин. Тиймдээ ч тэрээр урлагийн гэр бүлд өссөн гэж бахархан ярих дуртай. Хүүхэд байхын л дуулж, бүжиглэх дуртай байсан тэрээр гимнастикаар гурван удаа улсын аварга болж байжээ.  Мөн арав гаруй жил бүжгийн дугуйланд хичээллэж,  хамтлаг дуучдын ард бүжиглэдэг байсан нь  түүнийг рок попын нэгэн гишүүн болох эхлэл болж өгчээ. Ийнхүү хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн эдийн засгийн сургуулийг эргэлзэлгүй  “Tokyo of music school"-ээр сольж орхисон байдаг.  Кинонд тоглоно, англи хэл, бүжгийн хичээл заана, дуулна гэхчилэн байнга л ажилд дарагдчихсан явдаг түүнийг аав нь эхэндээ “олон туулай хөөсөн хүн хоосон хоцордог юм” гэж загнадаг байсан ч одоо бол бууж өгсөн гэнэ лээ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top