Монголын улстөрийн голлох хүчнүүдийн нэг болох Иргэний Зориг Ногоон нам УИХ-ын 2012 оны сонгуульд “Амьдрал” хэмээх мөрийн хөтөлбөр дэвшүүлэн оролцож байна. Энэ мөрийн хөтөлбөр нь хувь хүний АМЬДРАЛ, өрх гэрийн АМЬДРАЛ, хотын АМЬДРАЛ, орон нутгийн АМЬДРАЛ, улс орны АМЬДРАЛ гэсэн дэд хөтөлбөрүүдтэй юм.
Өөр нэгэн зүйлийг сонирхуулахад “Харанга” хамтлагийнхан байгаль орчин, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд гол зорилтоо болгодог ИЗНН-ыг энэ сонгуульд дэмжиж байна. Тэд 2000 онд туурвисан “Хамгийн сүүлчийн” хэмээх гайхамшигт дуугаа тус намынхны “Сүлд дуу” болголоо.
Сэтгэгдэл ( 0 )