Авто тээврийн үзлэг оношлогоо жилийн турш үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 08

Авто тээврийн албан татвар хураах ажилтай зэрэгцээд үзлэг оношлогоонд орох хугацаа тавдугаар сарын 31-нд дуусч байгаа гэсэн ойлголт зарим жолооч  нарт байгаа. Харин энэ ташаа ойлгот бөгөөд үзлэг оношлогоо жилийн турш үргэлжлэнэ гэдгийг Тээврийн хэрэгслийн оношлогоо хяналт зохицуулалтын газраас мэдэгдлээ. Тиймээс жолооч нар Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн оншлогооны төвүүдээр үйлчлүүлж хамрагдах боломжтой аж. Тус газраас Нийслэлийн Засаг даргын захирамжийг дэмжих үүднээс дөрөвдүгээр сарын 18-аас зургаадугаар сарын 1-нийг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байгаа юм байна. Тиймээс жолооч нар татвар, даатгалын төлбөрөө төлөөд харин тогтоосон хугацаандаа буй өнгөрсөн онд хэдэн сард үзлэгт орсон тэр хугацаандаа үзлэг оношлогоондоо орох ёстой гэнэ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu