БСШУЯ, ЭБЭХЯ болон Газрын тосны газар хамтран оюутнуудын дунд уралдаан зарлажээ. Уралдаанд шалгарсан эхний таван оюутанд батламж гардуулан, гэрээ байгуулж тэтгэлгээр ОХУ, БНХАУ-ын Газрын тос, хийн их сургуулиудад инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй суралцуулах аж. Сонгон шалгаруулалтад газрын тос, техник технологи, эрх зүй, байгаль орчин, санхүү эдийн засаг, удирдахуй ухааны чиглэлээр дотоодын их, дээд сургуулийн нэг, хоёрдугаар дамжаанд суралцдаг байх мөн сурлагын дүнгийн голч 3.0 буюу түүнээс дээш дүнтэй оюутнууд оролцох эрхтэй. Шалгаруулалтын эцсийн дүн энэ сарын 11-нд ШУТИС-ийн төв байранд болно.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )