“Камертон-ы Ганаагийн бурхнаас гуйх гуйлт

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 08


“Камертон-2” шоуны хамгийн залуу,хамгийн  авьяаслаг, хамгийн эгдүүтэй гэх тодотголыг өөртөө агуулсан оролцогч бол 298 дугаартай  Чингүүн.Тэрээр уг  шоунд оролцсон цагаасаа эхлэн шүүгчид болон үзэгчдийн хайрыг татаж чадсан адтай хүү. Нэгдүгээр шатандаа гоё хоолойтой ч жаахан хайнга дуулж байна гэдэг шүүмжлэлийг сонссон бол II  шатандаа  “Өргөө” хамтлагийн “Алтанзул” дууг тун эвлэгхэн дуулж шүүгчдээс 4 тийм гэсэн хариултыг сонсоод зогсохгүй сайхан хоолойтой гэсэн магтаалын үгээр бялуураад гарсан юм.  ” Камертон” хамтлагийн дуучин Ганаа энэ хүүгийн хоолойг хорин нас хүртэл  энэ хэвээр нь байлгаж өгөөч хэмээн бурхнаас гуйна гэсэн бол хамтлагийн ахлагч Болд Жое хэмээх алдартай дуучин шиг болох ирээдүй байна хэмээн  магтацгаасан юм.  Бурхнаас заяасан сайхан хоолойтой  Чингүүний дуулахыг сонсохыг хүсвэл ЭНД ДАРНА уу.
Д.Төг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uuunaa(202.70.46.20) 2025 оны 03 сарын 13

Аарханл төржийн анд минь\n

1  |  0
Top