Дэлхийн цагт нэг секунд нэмнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 10

Энэ сарын 30-нд бидний хэрэглэдэг хугацаа буюу гринвичийн цагт нэг секунд нэмэгдэх гэнэ. Астрономын нарийн судалгаагаар дэлхийн бөмбөрцгийн цагийн зөрүүний дундаж нь нарны цагаас 16 минутаар зөрдөг болох нь тогтоогджээ. Улмаар судалгаа шинжилгээ нарийн хийсний дүнд энэ зөрүү нь дэлхий өөрийн тэнхлэгийн дагуу эргэх үед үүсдэг болохыг тогтоосон байна. Иймээс зөрүү нь ±0,9 секундээс их болоод ирэхээр түүнийг нь залруулж гринвичийн цаг буюу одоо бидний хэрэглэж буй цагийг нэг секундээр нэмэх шаардлагатай болдог байна. Нэг секунд гэдэг утгаараа амьдралд өөрчлөлт гарахгүй хэдий ч олон улсын нисэх онгоцны буудал, мөн банкны сүлжээнд асуудал үүсэх аж. Банкны сүлжээ нь секунд долиор хэмжигдэн үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд нэг гэж тоолохын хооронд асар их валют урсч байдаг байна. Дэлхий нийтээр, бүх орнууд өөрийнхөө цагаар зургадугаар сарын 30-ны 24 цагт нэмэх юм.  

Д,Шинээ  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top