“Оддын эрэлд” нэвтрүүлэг, “Universe best song 2009” наадмын шилдэг оролцогч дуучин Б.Солонго монголын хуруу дарам жааз дуучдын нэгд тооцогдох болсон. Тэрээр бие даасан уран бүтээл, цомгоо гаргаж амжаагүй ч хамтлаг дуучдын дууг жааз урсгалаар тун ч гайхалтай амилуулдаг. Тухайлбал өнгөрсөн жил Nisvanis "Oxygen" фен клубийн зургаан жилийн ойд эрос хатагтай Т.Ариунаагийн “Утасны дугаар” дууг “Jokers Wild” хамтлагийн хамтаар амьдаар дуулсан нь цугласан олонд гэнэтийн бэлэг болсон. Харин тэрээр саяхан “Инээмсэглэл” хамтлагийн “Зүрхний үг” дууг “Ocean’s” хамтлагийн Буянаатай хамтран дуулжээ.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 2 )
энэ буянаа гэж нэг биеэ тоосон юманд бүтэн нэр овог эдр гэж байна уу