Гэрчилгээгүй сурагчдыг шалгалтанд оруулаагүй

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 11

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр дуусч сурагчид том даваагаа давлаа. ЭЕШ-ын шалгалтын эхний өдөр сурагчид бичиг баримтгүй ирсэн тохиолдол их гарчээ. Шалгуулагчид бичиг баримтаа мартсан гэдэг шалтаг тоочиж байсан гэж Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Ч.Отгонцэцэг хэлсэн юм. Мэргэжлийн хүмүүс тэдэнд сануулга өгөөд шалгалтанд оруулжээ. Мөн бүрэн дунд боловсролын гэрчилгээгүй хүүхдүүдийг шалгалтанд оруулаагүй гэнэ. Шалгалтнаас хоцорсон хүүхдүүд ирэх жилийн шалгалтаа хүлээх болж байна.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top