Мансуурагчдын ихэнх хувь нь 18-24 насныхан

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 11

Манай улс хэдхэн жилийн өмнө “хар тамхи” дамжуулагч орны тоонд ордог байсан бол харин одоо хэрэглэгч орны тоонд орох болсон. “Хар тамхи, мансуурлаас иргэдийг хамгаалах нийгэмлэг” улсын хэмжээнд мансууруулах бодис хэрэглэгчдийн тоог гаргах судалгаа явуулсан байна. Судалгаагаар арван мянга гаруй мансуурагчид байгаа нь тогтоогдсон бөгөөд тэдний 63 хувь нь ууж, 18 хувь нь татаж, 12 хувь нь тарьж, долоон хувь нь үнэрлэж хэрэглэдэг үзүүлэлт гарчээ. Судалгаанд хамрагдагсдын 18-24 насны залуусын 36 хувь нь каннабис, 18 нь экстази хэрэглэж үзсэн гэсэн байна. Улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаа хүмүүсийн хувьд насны хязгаар байхгүй болсон бөгөөд өсвөр насны хүүхдүүдийн мансуурах нь ихэссэн тухай мэргэжилтнүүд хэлжээ. Үүнээс гадна энэ төрлийн гэмт хэрэг жил ирэх тусам нэмэгдсээр байгаа аж.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top