Нийслэлийн удирдлагууд болон наадмыг зохион байгуулах салбар хорооны дарга тэргүүтэй гишүүд өнөөдөр 06.00 цагт 22-ын товчоо орчимд хийгдэж байгаа зам засварын ажилтай танилцлаа.
Одоогоос хоёр гурван жилийн өмнөхтэй харьцуулвал ашиглаж байгаа техник технологи сайжирч, ажил хурдан явагдах боломж бүрдсэн байна.Гэхдээ ажлыг сунжруулахгүй байхад онцгой анхаарч наадмаас өмнө дуусгахыг үүрэг болголоо. Мөн Хүй долоон худаг орчимд хийгдэж байгаа тохижилт болон бусад ажлын явц удаашралтай байгаа тул энэ ажлын байдалтай танилцаж, мөн хугацаандаа багтаан дуусгахыг холбогдох нэгжүүдэд үүрэг болгосон юм.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )