”Баялаг” төвийн галыг унтраалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 12

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баялаг” төвд түймэр гарчээ. Уг төв “Хатагтай” гутлын их дэлгүүрийн ард байрладаг бөгөөд “Ku"damm” баар, “Могул” дэлгүүр, авто сургууль зэрэг газрууд үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Гал түймрийн талаарх дуудлагыг 10.20 цагт авсан Аврах гал унтраах 10 дугаар ангийн алба хаагчид  голомтод нь ажилласан байна. Гал сөнөөгчид ажиллахад хүндрэл бэрхшээл үүсч байсан ч амжилттай унтрааж чадлаа. Нийслэлийн онцгой байдлынхан болон цагдаагийнхан гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top