Бүртгэлийн хуудсыг үдэж тэмдэглэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх, сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зарим асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргалаа.

Тухайлбал, сонгуульд саналаа өгсөн иргэний бүртгэлийн хуудсыг Засгийн газрын 1999 оны 167 дугаар тогтоолоор баталсан загвар, тодорхойлолт бүхий иргэний үнэмлэхийн баруун дээд буланд нь үдэж тэмдэглэх бөгөөд тэмдэглэлийг санал хураах байранд өөрийн биеэр ирж саналаа өгсөн сонгогчдын иргэний үнэмлэхэд хэсгийн хорооны хариуцсан гишүүн хийхээр тогтоов гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top