Цахилгааны гэмтлээс болж гал түймэр гарчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 3, 4-р хороололын “Нарлаг” их дэлгүүрийн хойд талын “Ку Дамм” солонгос хоолны газартай барилга өнөө өлөө шатсан байна.  Гал гарсан даруйд иргэд дуудлага өгч гал унтраах анги иржээ. Ингээд бүтэн нэг цаг ажиллаж Онцгой байдлын газрын аврагчид галыг бүрэн унтраалаа. Шинжээчдын үзэж байгаагаар цахилгааны гэмтлээс үүдэн гал гарсан хэмээн урьдчилсан дүгнэлт гаргажээ.  Энэхүү барилга нь баригдаад арав гарай жил болж байгаа бөгөөд дотор нь билльярд, хоолны ресторан, фитнесс төв, хүнсний дэлгүүр, мини кино театр, компьютер тоглоомын төв үйл ажиллагаагаа явуулж байжээ.  Эдгээр нь бүгд түрээсийн байгууллага юм байна. Гал юунаас болж гарсан талаар Онцгой байдлын шинжээдчын дүгнэлт гарсан даруйд эргэн мэдээллэх болно.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top