Цэцэрлэгжилт ногоон байгууламжийг хөгжүүлэх үндэсний хороо, Хайдан клуб, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хамтран зохион байгуулж буй “Цэцгийн фестиваль”-ийн нээлт өнөөдөр орой 19.00 цагаас Хуримын ордны урд талбайд болно.
“Хамтдаа цэцэглэе” уриан дор болох уг үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн долдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх юм. Энэхүү фестивалийн үеэр эрвээхэйн үзэсгэлэн, амьтны үзүүлбэр тоглолтыг сонирхуулна. Мөн цэцэг сонирхогчдод зөвлөгөө өгөх, сургалт зохион явуулах юм. Зохион байгуулагчид фестивалийн дараа “Мисс цэцэг”-ийг шалгаруулах аж.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )