Олон улсын гэх тодотголтой “Нарантуул” захад халуун хүйтнийг үл ажран лангуу түрээслэж амьдрал ахуйгаа залгуулдаг хүмүүс цөөнгүй. Тэгвэл саяхнаас түрээслэгчдийн дунд “Нарантуул татан буугдах нь”, “Газар дээр нь хороолол баригдана” гэсэн таагүй мэдээлэл гарах болжээ. Энэ яриа нь хэн нэгний албаар тараасан цуурхал байж магадгүй ч захын арын гэр хорооллыг барилга болгоно гэснийг хольж хутган ойлгож, ийнхүү тараасан байж болзошгүй байгаа гэнэ. Ямартай ч байгуулагдсан цагаасаа хойш түрээсээ нэг ч удаа нэмж байгаагүй “Нарантуул” зах үйл ажиллагаагаа хэвийн явуулахаар аль 2009 онд газрын түрээсээ 10 жилээр сунгажээ. Харин худал цуурхлаас болж зарим түрээслэгчид нь нүүж магадгүй нөхцөл байдал үүсээд байна.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )