Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

МХЕГ хяналт шалгалтын дүнг хэлэлцэнэ

Өнөөдөр 10.00 цагаас МХЕГ-ын хурлын танхимд Өмнөговь аймагт хийсэн нэгдсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэнэ. Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг томоохон уул уурхайн компаниудын үйл ажиллагаа, зөрчил дутагдлуудын талаар нээлттэй хэлэлцэнэ.

Үндэсний мэдээллийн төв” -д  

11.00 цагаас МУИС-ийн багш, доктор С.Авирмэдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар доктор С.Авирмэд, академич С.Нарангэрэл нар хэвлэлийн бага хурал хийнэ.

12.00 цагаас Цагдаагийн ар гэрийн холбоо болон хошууч генерал Ч.Амарболд нарын гэр бүлийнхэн хэвлэлийн хурал зарлалаа.

“Монгол нюьс мэдээллийн төв”- д

11:00  Эх хэлээ цэвэр ариун байлгаж, баяжуулан хөгжүүлэхийг төлөө сэтгэлтэй эрдэмтэн, судлаачид хуран чуулж “Эх хэлээ эрхэмлэх нийгэмлэг” байгуулжээ. Тэд Эх хэлний тухай хууль боловсруулах, Ерөнхий сайдын дэргэд Улсын нэр томъёоны зөвлөл байгуулах зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ. Энэ талаар мэдээлэл хийнэ.

12:00”Нийгмийн ардчилал” залуучуудын холбооноос “90 он” залуусын хөдөлгөөн өрнүүлж буйтайгаа холбогдуулан мэдээлэл хийнэ.

13:00 МҮОХ, Оюуны өмчийн газар хамтран олимпийн бэлгэ тэмдэг, зохиогчийн эрхийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.    

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top