Сонгуулийн хороодыг хяналтын камертай болгоно

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Нийслэлийн сонгуулийн хороо өнөөдөр хуралдаж, сонгуулийн бэлтгэл ажлын явц, шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудын талаар хэлэлцсэн байна.

Сонгуулийг шударга үнэн явуулах зорилгоор  УИХ, НИТХ-ын сонгууль давхцаж буй энэ удаагийн сонгуулийн саналыг анх удаагаа автомат системээр тоолох бөгөөд санал авах байруудыг камержуулах юм. 

Энэ ажлыг Нийслэлийн Мэдээлэл технологийн газар хариуцаж ажиллаж байна. Тэдний өгсөн мэдээллээр нийт санал авах 360 хэсгийн хороог камержуулах бөгөөд хяналтын камер нийлүүлэх компанитай гэрээ байгуулжээ. Камер суурилуулах ажлыг энэ сарын 14-24-ны хооронд дуусгах аж.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top