Энхийг дэмжих батальоны цэргийн хотхоны шав тавих ёслол болно

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 13


НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагаанд оролцох Монгол Улсын цэргийн багуудын 450 цэргийн алба хаагч жанжин туганд хүндэтгэл үзүүлэх болон Энхийг дэмжих батальоны цэргийн хотхоны шав тавих ёслолын ажиллагааг маргааш  10.40 цагт  Найлайх дүүрэгт зохион байгуулагдах гэж байна. Арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, НҮБ-ын суурин төлөөлөгч хадагтай Сезин Сениноглу, БХЯ, ЗХЖШ- ын удирдлага, Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийн нэгдүгээр ээлжийн II цувраа , Судан улсын Дарфур мужид үүрэг гүйцэтгэх цэргийн эмнэлэгийн III ээлжийн цэргийн баг оролцох юм байна.  

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top