Томоохон орд газруудыг ашиглалтанд оруулснаар монголчууддаа 1,5 сая төгрөгийн хишиг хувь хүртээх ажлыг 2010 оноос эхлэн явуулсан билээ. Энэ ажлын хүрээнд 500 мянган төгрөгийг бэлнээр харин үлдсэн сая төгрөгийг ард иргэд сургалтын төлбөр, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, орон сууц худалдан авах төлбөр зэрэг алинд нь зарцуулах нь хувь хүний сонголт юм. Эдгээрээс боловсролын үйлчилгээний төлбөрт Хүний хөгжил сангаас хамгийн ихээр хөрөнгө олгожээ. 2010-2011 оны хичээлийн жилд 133647 оюутнуудад 66,8 тэрбум төгрөгийг олгосон бол 2011-2012 оны хичээлийн жилд 103037 оюутны сургалтын төлбөрт 50,7 тэрбум төгрөгийг Хүний хөгжил сан гаргасан. Харин 2012-2013 оны хичээлийн жил эхлэхэд шинээр оюутан болж байгаа залуучуудын хувьд сүүлд гарсан Засгийн газрын 116 тогтоолоор сургалтын төлбөртөө зарцуулж болохоор болжээ. Харин сургалтын төлбөртөө зарцуулах өргөдлөө нийгмийн ажилтандаа гаргах хэрэгтэй.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )