Outlaw тоглолтоо хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 13

Outlaw хамтлагийнхан сүүлийн үед уран бүтээлээ хийхийн хажуугаар шоу нэвтрүүлэгт оролцож, ахлагч нь ажил хийгээд тун завгүй байгаа ажээ. Ахлагч Ариука нь “Талын монгол” группт маркетингийн менежерээр ажиллаж байгаа бол Чинзо TV5 телевизээс зохион байгуулдаг  “Ододтой бүжиглэе” тэмцээнд хамтлагаа төлөөлөн оролцож байгаа гэнэ. Хэдийгээр завгүй байгаа ч “Хоёр мартана”, “Бүгдээрээ уйлж байгаа” зэрэг шинэ уран бүтээлүүд нь мэндэлж FM радио болон телевизээр цацагдаад эхэлжээ. Дандаа хайрын тухай дуу дуулдаг гэсэн шүүмжлэл хүртдэг залуусын “Бүгдээрээ уйлж байна” дуу нь байгаль орчин, гол усаа хайрлан хамгаалахыг үе тэнгийнхэн болон өсвөр насныханд уриалсан утгатай юм. Мөн хоёр дахь цомгоо хэвлэлтэнд өгөх гээд дуугаа бичүүлж эхэлсэн бөгөөд энэ сардаа багтааж гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тоглолтоо хийгээч гэсэн хүсэлт ч их ирж байгаа тул удахгүй фэнүүддээ шинэ цомог, тоглолтоороо бэлэг барих нь ээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top