Газрыг үнэтэй болгох санаачилгын автор нь Батын Батбаатар, харин бусад нь...

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

    УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид ялалт байгуулахын тулд юу дуртайгаа ярьдаг болжээ. Иргэдэд таалагдахын тулд мэдэхгүй сэдэв, судлаагүй ажлаа хийнэ гэж ярих нь олны дургүйг хүргэж байна. Тухайлбал, цөөнгүй нэр дэвшигчид газрын талаар амлалт өгөх болов. Гэхдээ ярьж байгааг нь сонсоход газрыг яаж үнэд оруулах, иргэн бүрийг өмчтэй, газартай болгох ямар боломж байгааг судлаагүй нь илт.

     Харин Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Батын Батбаатарын яриад байгаа газрын үнийг төрөөс баталгаажуулах санаа иргэдийн сонирхлыг татаж байна. Тэрбээр энэ талаар багагүй хугацаанд судалж, ажил хэрэг болгох боломжтойг олж харсан учраас үүнийг ажил хэрэг болгохоор зорьж  байгаа юм. Тэрбээр 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа өрх бүрт өмчилж байсан газрыг иргэн бүрт өмчлүүлэхээр хуулийн төсөл боловсруулж батлуулсан. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд арван хүний нэг нь газраа өмчилж авчээ. Гэтэл газрын албаныхан, Нийслэл болон дүүргүүдийн Засаг дарга нар газрын наймаагаар гаршиж, багагүй хөрөнгөжсөн нь нууц биш. Тиймээс газрын талаар хөөцөлдөж, судалж байсны хувьд Батын Батбаатар иргэдэд өмчлүүлсэн газрын доод үнийг төрөөс баталгаажуулах санаачилга гаргасан нь Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт орсон юм. Батын Батбаатарын дэвшүүлж  байгаа санаагаар  иргэн бүр өмчилсөн газраа банк, санхүүгийн байгууллагад барьцаалж бизнес эхлүүлэх, эрүүл мэнд, боловсолдоо хөрөнгө оруулалт хийх хөрөнгийн эх үүсвэртэй болох юм. Хэрвээ өмчилсөн газраа барьцаалж, авсан зээлээ төлж чадахгүй бол төр нэг удаа газрыг нь буцаан авч банкийг хохиролгүй болгоно гэсэн үг. Таван хүнтэй ам бүл байлаа гэхэд тавуулаа газраа үнэлүүлэх эрхтэй. Нэг нь газрынхаа үнээр бизнесээ эхлүүллээ гэхэд хүүхэд нь байраар солих ч боломж бүрдэнэ гэсэн үг. Энэ бол жинхэнэ хүн шиг амьдрахын эхлэл. Батын Батбаатарын яриад  байгаа зүйл судалгаатай, боломжтой учраас иргэдэд ойр, баталгаатай санагдаж байгаа юм.

    Харин одоо газрын тухай яриад байгаа нэр дэвшигчдийг харахаар Батын Батбаатар автор нь, бусад нь хуулбарууд   юм уу даа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top