Н.Алтанхуяг будаж сургасан нь

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг зохион байгуулалтад оруулж, тайлбарлаж ойлгуулах талдаа бол хэнийг ч гаргаахгүй гэдэг. Үнэн бололтой. Дорнод аймагт нэр дэвшигч П.Алтангэрэл, Б.Мөнхцэцэг нарыг дэмжиж тус аймагт иргэдтэй уулзалт хийх үеэрээ санал хэрхэн өгөх талаар сонгуулийн ерөнхий хорооныхноос ч илүү тодорхой тайлбарлаж байв.

Тухайлбал "Өмнө нь бол бид санал өгөхдөө нэр дэвшигчийн урдах тоог дугуйлдаг байсан. Одоо нэрнийх нь урд тоо байхгүй, дугуй бий. Дэмжсэн нэр дэвшигчийнхээ нэрний урд байгаа дугуйг будна. Энэ үйлдлийг буруу хийвэл та бүхний хайран санал үгүй болох юм. Ингэж нэр дэвшигчээ дугуйлчихаад, доод хэсэгт нь байгаа намыг мөн адил урд талд нь байгаа дугуйг будна. Жишээ нь П.Алтангэрэл, Б.Мөнхцэцэг нарыг дэмжвэл тэдний нэрний урд байгаа дугуйг будна. Ингээд доор байгаа намаас бас нэг дугуйг будаж, Дорнодчууд нийт гурван дугуйг будах нь" гээд л тайлбарлаж байв.

Нэг үе сонгуулийг будлиантуулахгүй гэж УБЕГ-ын дарга Л.Амарсанаатай маргаан үүсгээд ямар ч байсан хурууны хээг сонгуульд ашиглуулахаар болсон Ардчилсан намын дарга одоо бол хүмүүс алдаж онох вий гэж санаа зовж байгаа бололтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top