20 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа Испаниас гаралтай дэлхийн алдарт дуучин Пласидо Домингогийн нэрэмжит дуурийн залуу дуучдын XX уралдаан БНХАУ-ын “Шувууны үүр” цэнгэлдэхэд энэ сарын 1-11–ний өдөр зохиогдсон юм. Жил бүр тус уралдаанд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс 1000 орчим уран бүтээлчид мэдүүлгээ өгдөг бөгөөд тэдний шилдэг 20 дуучин /эрэгтэй, эмэгтэй/-д уралдаанд оролцох эрхийг олгодог байна. Тус уралдаан нь 3 үе шаттай зохион байгуулагддаг. Манай улсаас шилдэг 20 дуучны нэгээр шалгарч эх орноо төлөөлөн оролцсон анхны дуурийн дуучин бол Э.Амартүвшин юм. Тэрээр тус уралдааны нэгдүгээр шатанд Рохмановын “Алеко” дуурийн Алекогийн ариг дуулсан бол II шатандаа “Хэрмэл жүжигчид” дуурийн “Проло” болон испанийн нэгэн ариг дуулсан ажээ. Харин сүүлийн шатанд АНУ, БНХАУ, ОХУ, Солонгос, Итали, Канад, Монгол гэсэн 7 орны дуучид шалгарч дуучин Э.Амартүвшин алдарт дуучин Домингогийн өөрийнх нь зөвлөснөөр “Рогилетто”-г дуулж тэргүүн байранд оржээ. Энэ удаагийн тэмцээний гол онцлог нь нэгдүгээр байрыг хоёр хүнд өгсөн юм. Түүнтэй хамт нэгдүгээр байранд АНУ-ын дуучин шалгарчээ.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )