Оюутнууд 31-нийг дуустал автобусаар үнэгүй зорчих эрхтэй

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 15

Монголын оюутны холбоо, Нийслэлийн тээврийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээнд “Нийтийн тээврээр үнэгүй зорчих оюутны виза карт зургадугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй” гэж заасан байдаг. Гэтэл их, дээд сургуулийн амралт эхэлсэнтэй холбоотойгоор зарим нийтийн тээврийн хэрэгсэл оюутнуудыг зорчих эрхийг нь боогдуулаад байгаа аж. Энэ талаар нийтийн тээврийн газар мэдээлэхдээ “Нийтийн тээврийн хэрэгслээр виза карт ашиглан үнэгүй зорчдог бүх оюутан энэ сарын 31-нийг дуустал үнэгүй зорчино” гэж байв. Харин бэлэн мөнгө нэхсэн автобусны кондукторуудыг Нийтийн тээврийн газрын 11-323176 дугаарт мэдээлэл өгөх боломжтой. Мэдээллийн дагуу шалгалт явуулснаар тухайн автобус компанид хариуцлага тооцох аж.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top