Дуучин С.Сэрчмаа одоогоос жилийн өмнө эх орондоо ирсэн билээ. Тухайн үед түүнийг нөхрөөсөө салсан гэж мэдээлэл тархаж байсан ч дива маань “амаа жимийсээр” байсан юм. Тэгвэл дуучин бүсгүй хувийн амьдралынхаа талаар ам нээлээ.
Тэрбээр: “Нөхрөөсөө тусдаа амьдраад жил болж байна. Гэр бүл хайр сэтгэл, ойлголцол, нэгнээ дэмжих дэмжлэг дээр тогтдог. Харин бидний хувьд өөр өөр зан заншилтай оронд өссөн нь үл ойлголцолд хүргэж байсан. Мөн уран бүтээл болон дуулахыг минь дэмждэггүй байсан нь салах шалтгаан байлаа. Одоо бидний дунд ямар ч хайр сэтгэл байхгүй. Анх гэрлэхдээ болно, бүтнэ гэж байсан ч санаснаар болсонгүй. Жил гаран тусдаа амьдарч байгаа ч бид гэрлэлтийн батлахаа салгуулаагүй байгаа” хэмээн ярьсан байна.
Нөхрөөсөө салсан нь дуучны хувьд эмзэг сэдэв бөгөөд охиноо өсч том болтол ганц бие байхаар шийдсэн ажээ.
Дашрамд дурьдахад дуучин С.Сэрчмаагийн охин Хураа нь өдгөө ой зургаан сартай бөгөөд ээжийнхээ “Бөмбөрцөг дэлхий” дууны клипийг чимсэн юм.
П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )