Алдарт Дж.Пуччинигийн “Тоска” дуурийн Каварадоссигийн дүрд тоглохоор Армен улсын тенор Ованес Айвазян манай улсад уригдан ирсэн. Уг дуурь нь гурван бүлэг, гурван үзэгдэлтэй. Тус дуурийн цомнолыг Ж.Жакоза, Л.Иллика нар зохиож, анх 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Ром хотын “Костанци” театрт тогложээ. Дуурийг алдарт жүжигчин С.Бернартад зориулсан В.Сардугийн “Флория Тоска” жүжгээс сэдэвлэн цомнолыг нь туурвижээ. Дж.Пуччини тухайн үед В.Сардугийн “Флория Тоска” жүжгийг үзээд сэтгэл нь маш их хөдөлсөн гэдэг.
Энэхүү дуурь Ж.Пуччинийн хамгийн хүнд драмтай дууриудын нэг бөгөөд авьяаслаг, үзэсгэлэнтэй хэдий ч сэтгэлийн хөдөлгөөн, хартай, гэнэн бүсгүй Тоска, мөрөөдөмтгий, мэдрэмтгий, шулуун шударга Каварадосси, санаа муутай, харгис Скарпья нарын дүрийг хөгжмийн аялгуугаар маш тодорхой гаргаж өгсөн нь сонсогч, үзэгчдийн сэтгэлийг ихэд татдаг аж.
Мөн удирдаач Ж.Бүрэнбэх, найруулагч УГЗ Л.Эрдэнэбулган, зураач Ч.Гунгаасүх нар ажилласан байна. Дүрүүдэд:
Флория Тоска (дуучин эмэгтэй) сопрано-Б.Эрдэнэтуяа СТА
Марио Каварадосси (зураач) тенор-Ованес Айвазян
Чезаре Анжелотти /тэмцэгч/ -О.Хүрэлбаатар
Гүн Скарпья (нууц цагдаагийн газрын дарга) баритон-Ц.Баттөр СТА
Тахилч басс-Б.Алтанхуяг
Шаррон (шүүгч) -Э.Бумхүү
Хамба лам басс-О.Батбаатар
Малчин хүү сопрано- Ш.Гантуул
болон хамба лам, хотын иргэд, мөргөлчид, цэргүүдэд театрын найрал дуучид тоглоно.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )